Хороо, дүүргийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалт явагдаж байна

2cd270f32f833ae4ae267f911e015f82Дэлхийн Банкны “Иргэдийн оролцоог дэмжих төсөл”, нийслэлийн төвийн 6 дүүргийн Засаг Даргын Тамгын Газар хамтран Хороо, дүүргийн түвшинд иргэддээ илүү нээлттэй, ойр ажиллах, тэдний оролцоог дэмжих аргачлал, арга зүйн зөвлөмжийг хуваалцах зорилгоор цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. Уг сургалтын хүрээнд 92 хорооны 368 ажилтан, 6 дүүргийн 300 мэргэжилтнийг сургаж, оролцоонд суурилсан хөгжлийн чиглэлээр олон улсын шилдэг туршлага, бодит сургамжуудаас хуваалцах юм.  Сайн засаглал, ил тод байдлыг нэмэгдүүлэх прагматик аргачлалыг бодит туршлага, сургамжуудад тулгуурлан танилцуулж, тоглоом, дасгал, бүлгийн ажлаар дамжуулан энгийн, сонирхолтой арга хэлбэрээр харилцан туршлагаа солилцож байна гэж Улаанбаатар Цэвэр агаар төслөөс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

CORPORATE TRAINING- Борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт энэ сарын 20-нд болно

Corporate Training компаниас  борлуулалтын ажилтан болон борлуулалтын менежерүүдэд зориулсан сургалтыг тавдугаар  сарын 20-ны Бямба гарагт …