Монголоо хөгжүүлэх 30 залууг нэрлэлээ

C0M_4224_1Монголын Залуучуудын холбоо, Forbes Mongolia сэтгүүлтэй хамтран “Монголоо хөгжүүлэх залуус” төслийг Монголдоо анх удаа хэрэгжүүлж эхлээд байна. Учир нь МЗХ 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар болсон. Энэ ч утгаараа баялаг бүтээгч залуусыг тодруулах, тэднийг дэмжих, сурталчилах, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох үүднээс энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. “30 хүртэлх 30” шалгаруулалтад нэр дэвших залуусын материалыг 2014 оны зургадугаар сараас хойш хүлээн авч эхэлсэн юм.Ингээд нэр дэвшигчдийн материалыг энэ оны хоёрдугаар сараар дуусгавар болгож, Forbes Mongolia сэтгүүлийн редакц, МЗХ-ны төлөөллөөс бүрдсэн тусгай комисс салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нийгэмд тустай ажил үйлс, манлайлал зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэн дээрх залуусыг шалгарууллаа.Манай улсын хүн амын дийлэнх нь 30-аас доош насныхан. Иймд дээрх залуус маань үеийн залуусаа манлайлан өөр хоорондоо эв нэгдэлтэй, санаа зорилго нэгтэй байвал улс орны хөгжилд багагүй түлхэц гарах нь мэдээж хэрэг. Ингээд та бүхэндээ Монголын хөгжлийг түүчээлэх 30 залууг танилцуулж байна.

C0M_4227_1 C0M_4233 C0M_4234

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …