Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт маань энэ баасан гаригт буюу 2015 оны гуравдугаар сарын 13 –нд мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийнэ.
Өдгөө 22 настай Төгсөө мэргэжлийн боксын нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага доор Лос Анжелес хотноо бэлтгэлээ хийж буй бөгөөд анхны “тулаанаа” Онтарио хотын “ Citizens Business Bank Arena” хэмээх 11000 хүний суудалтай ордонд Premier Boxing Champions-ийн хүрээнд болох Берто-Лопес, Портер-Гарсиа нарын гол тулааны өмнө тоглох юм.
Тулаан маргааш оройн 6.00цагт эхлэх ба тулааныг Spike TV сувгаар шууд үзүүлэх ажээ.
эх сурвалж: undesten.mn