Хоккейн шигшээ баг Азийн аваргын тэмцээнд оролцохоор Тайландыг зорилоо

10957994_1425874691040385_931533165_nЭнэ сарын 13-20-ны өдрүүдэд Тайландын Тайпэй хотод болох шайбтай хоккейн Азийн аварга шалгаруулах “Challenge cup” тэмцээнд оролцох манай улсын хоккейн үндэсний шигшээ баг өнөөдөр Тайланд Улсыг зорьж байна. Энэ талаар өнөөдөр МҮОХ-нд Хоккейн Холбооны ЕНБД  А.Мэргэн, ахлах дасгалжуулагч А.Энхбат, туслах дасгалжуулагч Б.Зориг нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Энэ талаар хоккейн шигшээ багийн ахлагч Н.Мишигсүрэн хэлэхдээ “Бүтэн жил хүлээсэн тэмцээндээ явах гэж байна. Тамирчдын бэлтгэл маш сайн хангагдсан. Энэ жил медалын өнгөө хувиргах, амжилтаа ахиулах зорилготой байна” гэж ярилаа.

Энэ жилийн хувьд тамирчид харьцангуй залуужиж, бэлтгэл сургуулилтаа ОХУ-д 14 хоног хийсэн байна.

11026347_1425874807707040_1799301377_n Манай багийн хувьд 2013 онд Тайланд Улсад болсон тэмцээн, 2014 онд Арабын Нэгдсэн Имират Улсад болсон тэмцээнүүдээс хошой хүрэл медаль хүртэж байсан юм. Манай тамирчид эхний тоглолтоо энэ сарын 14-нд Макао улсын багтай хийх бол Арабын Нэгдсэн Имират улс, Тайван, Тайландын баг тамирчидтай тус тус тоглоно.

Шайбтай хоккейн Азийн аварга шалгаруулах “Challenge cup” тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон Монголын шигшээ багийн баг тамирчиддаа амжилт хүсье.

Ш.Ганчимэг

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …