Монголын Үндэсний шигшээ баг хожигдлоо

32_c9a318843204c3ee35de60e35eade083fe9b7cc7Монголын Үндэсний шигшээ баг эхний тоглолтоо Зүүн Тимор улсын шигшээ багтай өчигдөр Монголын цагаар 15:00 цагт хийлээ. Тоглолтын 4 болон 7 дахь минутад Зүүн Тиморын шигшээ багийн хамгаалагч  14 номертой Chiquito Felipe Do carmo гоол оруулж тооны харьцааг нээсэн.  Тоглолтын эхний хагаст эзэн баг тоглолтын санаачлагыг авч тоглож байсан. Тоглолтын 60 дахь минутад  2 гоолын эзэн 14 номертой тоглогч хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирсэн боловч манай улсын шигшээ багийн хаалгач Б.Ариунболд чадварлаг хааж бөмбөгийг аюулгүй болголоо.  65 дахь минутад манай залуус 2 ч удаа ширүүн довтолгоо хийсэн боловч гоол болгож чадсангүй. Сүүлийн 15 минутад манай улсын шигшээ баг давамгай тоглолтыг үзүүлж айлын талд тоглосон боловч 84 дэхь минутад хариу довтолгооноос гоол алдаж тооны харьцааг 3:0 болголоо.  65 дахь минутад Зүүн Тиморын 14 номертой тоглогчийн оронд сэлгээгээр орж ирсэн 9 номертой тоглогч Fernandes Dos Santos, Ezequiel 85 дэх минутад гоол оруулж 4:0 харьцаатай болсон. Харин 87минутад манай улсын цорын ганц нэр төрийн гоолыг Ц.Энхжаргалын дамжуулалтаар хамгаалагч Б.Эрхэмбаяр хаалганд мөргөж оруулсанаар 4:1 болгон ойртууллаа.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …