Перу бол дэлхийн хамгийн том кокайн бэлтгэгч улсын нэг бөгөөд хар тамхитай холбоотой гэмт хэргээрээ зартай билээ. Сүүлийн жилүүдэд тус улсын эрх баригчид хар тамхины эсрэг тэмцэлд онцгой анхаарал хандуулан, тодорхой арга хэмжээг авч эхлээд байна.
Өнгөрөгч мягмар гарагт Перугийн Дотоод хэргийн сайд Хосе Перез Гуадалупе хар тамхины эсрэг тэмцлийн хүрээнд сэжиг бүхий онгоцыг устгах эрхийг дахин сэргээхээр болсон тухай мэдэгдлээ.
Одоогоос 14 жилийн өмнө Перу улс хар тамхи тээвэрлэж яваа сэжиг бүхий онгоц илэрвэл шууд буудаж устгадаг байсан аж. Гэвч уг журмыг АНУ-ын шахалтаар хүчингүй болгожээ. Учир нь 2001 онд хар тамхи тээвэрлэсэн байж болзошгүй гэх нэг онгоцыг буудаж унагасны улмаас онгоцонд зорчиж явсан АНУ-ын иргэн нэгэн эмэгтэй, хүүхдийнхээ хамт амь үрэгджээ. Мөн сүүлд нь тус онгоц хар тамхи тээвэрлээгүй болох нь тогтоогдсон байна.
Б.Амараа
эх сурвалж: eagle.mn