Нөөцийн махны урамшууллын мөнгийг олгуулахаар ажиллаж байна

32_d7bf94c92906643fcb3bbf4852c49178bd578104Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14,544,6 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1тн, “Мах маркет”ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөөд буй. Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэн нөөцийн мах бэлтгэлийн компаниудын урамшуулалд олгох 2014 оны 14 тэрбумын үлдэгдэл 4,5 тэрбум нь өнөөг хүртэл шийдэгдэхгүй удаад байгаа. Иймээс ХХААЯ-ны удирдлагууд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд эл асуудлыг танилцуулсанаас гадна Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Сангийн яамны удирдлагуудтай уулзан 2014 оны төсвийн үлдэгдэл 4,5 тэрбумыг олгуулах талаар ярилцсан юм. Энэ хүрээнд Сангийн яамныхан ажиллаж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …