“Исламын улс” химийн зэвсэг хэрэглэжээ

4183b4d504c19e9boriginal“Исламын улс” бүлэглэл Иракт хлорын хийг химийн зэвсэг болгон ашигласан тухай баримтыг “БиБиСи” агентлаг олж авчээ. Иракийн эрх баригчдын олж тогтоосноор тус улсын зэвсэгт хүчнийг Тикрит хот руу давших үеэр хлорыг олон тооны тэсрэх мина бүтээхэд хэрэглэсэн байна. Иракийн саперуудын хийсэн дүрс бичлэгээс үзэхэд тэдгээр минийг дэлбэлэх үед бага хэмжээний улбар шар өнгийн утаа манан үүсч байжээ. Задгай агаарт ийм хэмжээний хий хүнд хор хөнөөл учруулахгүй ч цэргүүдийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилготой хэмээн шинжээчид дүгнэсэн аж.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …