Медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээн болно

11063398_448192465334708_2129802831_nМонголын Волейболын залуучуудын холбооноос С лигийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын Залуучуудын Холбооноос энэ 3-р сарыг “Спортлог сар” болгон зарлаж, Медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Монголын Волейболын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяр хэлэхдээ: “Энэхүү тэмцээний зорилго нь мэргэжлийн бус тамирчдыг спортоор хичээллүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, албан байгууллага, хамт олныг спортоор зуучлан танилцуулах зорилготой юм. Тэмцээн улиралд 1 удаа зохион байгуулагддагаараа онцлог бөгөөд Монголд волейболын спорт хөгжих давуу талтай юм” гэж хэллээ.

Энэ удаагийн С зэрэглэлийн тэмцээн нь 2015 оны 3-р сарын 21, 22-нд баруун бүсийн аварга, 28, 29-нд зүүн бүсийн аваргаа шалгаруулах юм байна. Мөн 4-р сарын 4-нд хагас шигшээ тоглолтууд, 4-р сарын 5-нд Финалын тоглолтууд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны зааланд болно. Тэмцээнд 16-с дээш насны волейбол сонирхогчид орж болох бөгөөд 35-40 насны спортын мастер цолтой 2 тамирчин, 40-өөс дээш насны бүх волейбол сонирхогч, зэрэг цолтой тамирчид орж болох юм. Тэмцээний шилдэг 16 баг “Б” лигийн тэмцээнд оролцох эрх авна.

Техникийн зөвлөгөөн 2015 оны 3-р сарын 19-ны 19 цагаас Монголын залуучуудын холбооны 1 давхрын хурлын тамхимд болох ажээ.

Л.Цэрэндолгор

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …