Өнөөдөр тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй оношлогоонд хамруулж байна

1ce3evci36v4ukneelrurs2ad8“Авто тээврийн үндэсний төв”-ийн Баянгол дүүрэг дэхь салбар өнөөдөр 11-17 цагийн хооронд нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулж байна. Автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалыг хийлгээгүй мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнд ирснээрээ бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой аж.

Мөн хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношилгоонд хамруулах юм байна. Мөн автомашиныхаа гэрчилгээг бусдад шилжүүлэх болоод тээврийн хэрэгсэлдээ шинээр улсын дугаар авах бол нэг цэгийн үйлчилгээнд ирснээрээ энэ бүх төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай байдлаар авч болох аж.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …