Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна

8a31c6b4c50f11c1bigМалчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

2015 оны гуравдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагст үүлэрхэг, Бусад хэсгээр солигдмол үүлтэй.Төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 9-14 хэм, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голынсав газраар 3-8 хэм хүйтэн, Говийн бүсийн баруун хэсгээр  3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Үдээс өмнө цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм  хүйтэн  байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …