Н.Төгсцогт 50 секундэд өрсөлдөгчөө нокаутаар яллаа

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх эхний өрсөлдөгч нь Америкийн иргэн 30 настай Габриэл Брэкстон байлаа.

МУГТ Н.Төгсцогт эхний раундад хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүллээ.

Тэрбээр АНУ-ын боксчин Габриел Брэкстоныг эхний раундын 50 дахь секундэд хүнд цохилтонд оруулж ялалт байгууллаа. Тоглолтын үйл явцаас товч сонирхуулвал, эхний хормуудад Н.Төгсцогт өрсөлдөгчөө зүүн гарын хүчтэй цохилтод оруулж тэнцэврийг нь алдуулсан бөгөөд үргэлжлүүлж рингэнд шахан, угсраа цохилтуудыг Брэкстоны толгой, биений хэсэгт нь хийж байв.  Улмаар тоглолтын 50 дахь секундэд Н.Төгсцогтын баруун гарын цохилт Брэкстоны нүүрэнд бууж, үргэлжлүүлэн хоёр ч удаа гэдсэнд нь угсраа цохилт хийснээр өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж тэмцээнийг өндөрлүүлэв.

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …