Аргын тооллын 3 сарын 15-ны ням гараг, билгийн тооллын хаврын тэргүүн сарын 25-ны адьяа гараг, 2 хар мэнгэтэй, үхэх барилдлагатай, төмөр суудалтай, суулга одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7:12 цагт мандан, 18:49 цагт жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.