Нийслэлийн төвийн дүүргүүдийн гэрэлтүүлгийг сайжрууллаа

e6d01913ee512836c344b637e10c38d5Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтнүүд, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын инженерүүд хамтран нийслэлийн төвийн 6 дүүргийн гэрэлтүүлэгт үзлэг шалгалт хийлээ. Хамтарсан шалгалтаар Баянзүрх дүүргийн Дарь эх, Ганц худаг, Жанжин, Цайзын ар хэсэгт гэрэлтүүлэг нэмэх шаардлагатай хэмээн үзэж, 130 сүүн гэрэлтүүлэг тавьж, 15 лед  гэрэлтүүлгийг засварлаж асалтыг хэвийн болгожээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Энх тайвны өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнуудын шон дээр наасан зарлал цааснуудыг хуулж цэвэрлэв. Гэр хорооллын 5,6,7,8,9,10,11,24,26,28 дугаар хорооны гэрэлтүүлгийг шалган шаардлага хангахгүй байгаа 32 гэрэлтүүлгийн толгойг шинэчилсэн байна.

“Филипс гэрэлтүүлэг” ХХК өөрийн хөрөнгөөр  Баруун салааны авто замд хийгдсэн гэрэлтүүлгийн 23  толгойг засварлан, 1 дүгээр хорооллын орон сууцны хороолол дундах 18  хэт өндөр шонг намсгаж, гэрэлтүүлгийг сайжруулсан.

Хар хорины эцэст байрлах 25 метрийн , Баянхошууны эцэст байрлах  16м-ийн өндөртэй цамхагт гэрэлтүүлгийн шонг сэргээн будаж бүрэн асаажээ.

Сүхбаатар дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК гэр хороолол, орон сууцны гэрэлтүүлэгт үзлэг хийж  тухайн дүүргийн хорооны Засаг даргаас гэрэлтүүлгийн асалтыг баталгаажуулсан тодорхойлолт аван ажиллаж байна. Тиймээс иргэд өөрийн оршин суугаа орчны гэрлийн асуудлаар дараах утсаар холбогдож, мэдээлэл солилцох боломжтой юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …