Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүлийн нэрэмжит 2015 оны Жүдо бөхийн өсвөр үеийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргүүдийн спорт хороо, клуб, дэвжээ, ерөнхий боловсролын сургууль зэрэг 70 гаруй байгууллагын 600 тамирчид оролцсон байна. Тус тэмцээнд 1998 оны 1-р сарын-1 нээс хойш төрсөн тамирчид оролцсон юм. Тэмцээний эхний 8 байрт шалгарсан тамирчид ирэх 4-р сарын 24-26-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод зохиогдох өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Эрэгтэй багийн дүнгээр: 1-р байр “Мэргэжилийн сургалттай спортын дунд сургууль” 2-р байр “Женко” клуб 3-р байр “Тэмүүжин” клуб Эмэгтэй багийн дүнгээр: 1-р байр Хан-Уул дүүрэг “Женко” клуб 2-р байр “Тэмүүжин” клуб 3-р байр ОБЕГ-ийн “Аврагч” спорт хороо тус тус медальт байранд шалгарлаа.
Ш.Ганчимэг