2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Шүлхий өвчин, шинэчлэгдсэн мэдээ:
Ховд аймгийн Булган сумын 39 өрхийн 756, Үенч сумын 4 өрх айлын 166, нийт 43 өрх айлын 922 мал (өмнөх өдрөөс Булган сумын төвд 21 мал нэмж өвчилсөн)-д “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан.
Булган, Үенч, Алтай сумын нийт 315940 малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаас 2015.03.13-ны өдрийн 23:00 цагийн байдлаар 257668 (81.5%) малыг хамруулаад байна.
Эх сурвалж: ОБЕГ
Малын галзуу, албан:
Төв аймгийн Баян-Өнжүүл, Лүн, Увс аймгийн Зүүнговь, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 мал амьтан (үхэр, нохой) өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
3 дугаар сарын 11-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24348 хүн өвчилж, 10025хүн (41%) нас барсан байна. 3дугаар сарын 05-аас хойш 116 шинэ тохиолдолнэмэгдэн бүртгэгджээ. Эх сурвалж: ДЭМБ
Менингитийн дэгдэлт, Нигерт
Нигер улсын 2 дүүрэгт Neisseria meningitides serogroup C-ээр үүсгэгдсэн менингитийн дэгдэлт бүртгэгдэж, 652 хүн өвчилж, 50 (нас баралтын түвшин-8%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ