Энэ сарын 12-наас Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан зочид буудлын зориулалттай 12 давхар барилгыг нурааж эхэлсэн байна. Тус барилгыг анх зочид буудлын зориулалтаар барисан боловч өнөөг хэр дотор засал чимэглэл нь хийгдээгүй, ашиглалтад ороогүй байсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Уг өргөтгөлийг нураах ажлыг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа аж. Уг “G.M.V” нэртэй зочид буудлын барилгыг “Адоре пропертиз” ХХК-ийн нэр дээр барисан байна.Тус барилгыг анх 2002 онд Нийслэлийн Засаг дарга байсан одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболд зочид буудлын зориулалтаар 490 метр кв газрын зөвшөөрлийг олгож байжээ. 2004 онд уг газрыг хэмжээг нэмэгдүүлж нийтдээ 1320 метр квадрат талбайтай газрын зөвшөөрлийг бусдад шилжүүлэн худалдсан байдаг аж.
эх сурвалж: everyday.mn