Гүрж улсын Тбилис хотод энэ сарын 20-22-ны өдрүүдэд, Турк улсын Самсун хотод энэ сарын 27-29 өдрүүдэд болох хоёр том Гран При тэмцээнд оролцох монголын баг тамирчид маргааш эх орноосоо мордох гэж байна. Тэмцээнд эрэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагчаар О. Балжинням, Г. Дашдаваа эмэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагчаар Ш. Цэвэлмаа нар удирдан авч явна. Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүн: Эрэгтэй 60 кг Д. Амартүвшин, Ц. Цогтбаатар 66 кг Б. Батгэрэл, Д. Төмөрхүлэг 73 кг С. Ням-Очир, Г. Одбаяр 81 кг О. Ууганбаатар, Н. Дагвасүрэн 90 кг Л. Отгонбаатар, Х. Цогтгэрэл -100 кг Б. Жанчивдорж + 100 кг Б. Тэмүүлэн, Ө. Дүүрэнбаяр Эмэгтэй 48 кг М. Уранцэцэг, Э. Гэрэлмаа 52 кг А. Цолмон, М. Бундмаа 57 кг Д. Сумъяа, 63 кг Ц. Мөнхзаяа, Ц. Цэрэннадмид 70 кг Ц. Наранжаргал -78 кг П. Лхамдэгд +78 кг О. Жавзмаа нар оролцоно. Тамирчиддаа амжилт хүсье.
Ш.Ганчимэг