Нийслэлд “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг нээлтээ хийлээ

11068008_721445481305344_462276363_oДэлхийн анагаах ухааны орчин үеийн ололт, техник технологийн дэвшлийг ашигласан, Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлагуудыг шингээсэн, улсдаа тэргүүлэх зэргийн болон гадаадын хөгжингүй оронд мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч мэргэжилтнүүдтэй, үйлчлүүлэгчийн тав тух, сэтгэл ханамжийг дээд зэргээр хангасан нэгэн эмнэлэг нийслэлд өнөөдөр шинээр үүд хаалгаа нээлээ. Энэ бол Монгол Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг юм.

Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тав тухтай орчин, чадварлаг хамт олон, нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ хийх техник технологийг нэвтрүүлэн “Хүний эрүүл мэндийн төлөөх үйлчилгээний тэргүүлэгч байгууллага болохоор алсын хараагаа тодорхойлсон “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлаж байна.

“Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эдгэрэлт”-ийг гол зорилтоо болгосон “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Монгол Японы Парламентийн бүлгийн дарга Д.Ганхуяг,  Гадаад хэргийн дэд сайд Оюундарь, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, Япон Улсын элчин сайдын яамны Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Токүмото, “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэгт хөрөнгө оруулагчдын багийн ахлагч Имамура Ёшио, Монгол Японы хамтарсан Сити-Энержи хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Ш.Адьшаа нар оролцож ёслолын тууз хайчиллаа.

11030669_721447461305146_170467465_o 11064492_721447457971813_424681834_o

11000161_721448111305081_516443210_o

“Будаг нь үнэртсэн” шинэхэн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Японы хамтарсан Сити Энержи ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Адьшаа хэлсэн үгэндээ: “Аливаа улс үндэстний хамтын ажиллагаа нь хүний нийгмийн сайн сайхан, эрүүл энхийн төлөө байдаг хэмээн би ойлгож явдаг. Монгол Японы хамтарсан Сити Энержи хувьцаат компанийн удирдлагууд бид хамтарч юу хийж бүтээх талаар чамгүй хугацаанд төлөвлөж ажилласан. Бид Монголын нийгмийн эрүүл энх, сайн сайхны төлөө, Монгол хүний төлөө, эрүүл мэндэд нь баялаг бүтээх чиглэлээр хөрөнгө оруулалт хийх нь илүү чухал гэдгийг ойлгож ажилласан билээ. Монгол Улсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийн тал дээр техник технологийн өрсөлдөх чадваргүй байдлаас шалтгаалан гадагшаа явж оношлуулах, эмчлүүлэхээр зоригсод хугацаа алдах, цаашилбал эрүүл мэндээрээ хохирох байдал цөөнгүй тохиолддог. Нийгэмд тулгарсан энхүү бэрхшээлийг шийдэхийн төлөө хүнийхээ эрүүл энхийн төлөө зорьсон ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст талархсанаа илэрхийлье” гэсэн юм.

11064008_721447437971815_1556055596_o 11066672_721447447971814_349528590_o

Тус эмнэлгийн зөвлөх багт улсдаа нэр хүнд бүхий доктор, профессорууд багтсан бөгөөд нээлтэнд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжав, Монгол Улсын хүний гавьяат эмч академич М.Шагдарсүрэн нараас гадна Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михайл Галосфай, УЕП-ын Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн дарга н.Баясгалан, АШУҮИС-ийн бөөр судлалын профессорын багийн ахлагч, доктор, профессор Т.Ариунаа, Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дамба, гавьяат багш Норолхоосүрэн нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.

11065165_721447444638481_961810827_o

Хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд Монгол-Японы хамтарсан Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлгийн дарга, клиникийн профессор Г.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ш.Эрхэмтөгс, Гемодиализийн тасгийн эрхлэгч эмч Б.Уламбаяр, Сувилахуйн багийн ахлагч О.Энхжаргал, Дүрс, оношилгооны тасгийн их эмч Б.Батгэрэл нар эмнэлгийн үйл ажиллагааг товч танилцуулсан юм.

11054729_721447451305147_2042424143_o 11068763_721447474638478_512968561_o

“Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг нь нотолгоонд суурилсан, эрсдэлгүй, чанартай цогц үйлчилгээндээ Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний шилдэг арга туршлагуудыг өөрийн улсын иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тохируулан нутагшуулахаар ажиллаж байгаа анхны нэгдсэн эмнэлэг болж байгаагаараа онцлог юм.

“Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эдгэрэлт”-ийг гол зорилго, зорилтоо болгосон Улаанбаатар мед нэгдсэн эмнэлэг нь:

-Японы Sysmex брэндийн бүрэн автомат анализатор, аппарат, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон лаборатори,

-Компьютерт томограф, хэт авиан оношилгоо, дижитал рентген, уран дуран зэрэг хамгийн орчин үеийн оношилгооны аппарат бүхий дүрс оношилгооны тасаг,

-Зөвлөгөө өгөх, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх 9 кабинет,

-орчин үеийн шийдэл бүхий VIP өрөө болон дотроо душ, ариун цэврийн өрөөтэй хэвтэн эмчлүүлэх тасаг,

-Япон улсын эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу бүрэн тоноглож, засаж тохижуулсан өдрийн эмчилгээний тасаг,

-Үндэсний хэмжээнд тулгамдаад буй эрүүл мэндийн асуудал болох бөөрний архаг эмгэгтэй иргэдэд зориулж Японы Nipro, Doreson брэндийн давхар болон дан эмчилгээний аппарат бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, нарийн мэргэжлийн эмч, сувилагчийн хяналтан дор бөөрний эмгэг, бөөрний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлүүлж, үйлчлүүлэх гемодиализийн тасаг,

-Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн, баталгаатай эм тариа, эмнэлгийн хэрэгсэл бүхий эмийн сан зэргээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ.

Мөн эдгээрээс гадна иргэд, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шүд, эмэгтэйчүүд, хүүхэд, уламжлалт эмчилгээний кабинетуудыг нээн ажиллуулж байна.

 Мэргэжлээрээ олон жил ажилласан, дадлага туршлагатай, улсдаа тэргүүлэх зэргийн болон гадаадын хөгжингүй оронд мэргэжил дээшлүүлсэн эмч, сувилагчдаар багаа бүрдүүлсэн “Улаанбаатар мед” эмнэлэг нь ажиллагсдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс Япон улсад 4 ээлжийг сургалтанд хамруулжээ. Мөн тус эмнэлэгт Монгол Улсдаа нэр хүндтэй профессоруудын баг зөвлөх юм.

Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны дэвшлийг хослуулсан талст цахилгаан давтамж бүхий Ultralign G2 төхөөрөмжийг Монгол Улсын хэмжээнд анх удаа Улаанбаатар Мед эмнэлэг ашиглах болсноороо давуу талтай юм. Энэ төхөөрөмж нь нуруу нугас дагасан мэдрэл, үе мөч, ясны болон булчингийн янз бүрийн өвчнийг ямар ч зовиургүй эмчилдэг дэлхий нийтийн эмчилгээний аргачлалд “хувьсал” хийсэн цоо шинэ технологи юм.

Мөн дүрс оношилгооны тасагтаа: Японы Toshiba брэндийн компьютер томографийн аппарат суурилуулан тархи, цээжний хөндий, нуруу нугас, цуллаг эрхтэн болон үе мөчний зургийг чанарын өндөр түвшинд оношлох боломж, нөхцлийг бүрдүүллээ.

Америк-Хятадын хамтарсан хамгийн сүүлийн үеийн 4D хэмжээст бүхий “хэт авиа оношилгооны аппарат”-аар Улаанбаатар Мед эмнэлэг нь Монголд анх удаа судасны тодосгогч бодистой шинжилгээ хийх ба зүрх судас, хэвлий болон аарцаг, хөх, бамбай булчирхай болон бусад цуллаг эрхтэнг дүрсийн өндөр түвшинд оношилж, ургацаг болон хавдрын хатуу зөөлөн чанарыг тодорхойлох Sono scape брэндийн S40 аппаратыг ашиглаж байна.

11064984_721447464638479_981269656_o

Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг нь Японы Фүкүяама нэгдсэн лабраторитой албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Хамтын ажиллагааны хүрээнд Японы өндөр, нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг оношилгоо, зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд нарийн шинжилгээг Фүкүяамагийн төв лабраторид илгээж оношийг нарийвчлан тогтоолгох, Япон улсад үргэлжлүүлэн эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж буйгаараа хамгийн чухал ач холбогдолтой юм.

Ийнхүү дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, чадварлаг эмч ажиллагсадтай хамгийн ая тухтай орчныг бүрдүүлсэн Монгол Японы хамтарсан “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт шинээр үүд хаалгаа нээлээ.

Манай хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, Улаанбаатар Мед эмнэлэг

Утас: 7611-0055, 7611-5500

Веб: www.ubmed.mn

Е-шуудан:info@ubmed.mn

FB хаяг: www.facebook.com/ubmed.mn

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …