Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсонтой холбоотойгоор нийслэлийн төвийн 6 дүүргийн зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ. Баянзүрх 1 тн, Хан-Уул 6.5 тн, Сүхбаатар 0.5, Сонгинохайрхан 6 тонн давсыг хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайд цацсан. Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Их тэнгэрийн ам, Улиастай, Уулын зам, Зурагт, Баянхошуу, 5-н шар, ХМК, Толгойт, 21-р хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Их тэнгэр, Нарны гүүр, Оргил худалдааны төв, Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүр, Нисэхийн зам, 3,4-р хороолол, Бичил, Гэмтлийн уулзвар, 1-р хорооллын арын зам, Чингүнжавын гудамж, Өргөөгийн уулзвар, Зайсан, Айдсын даваа, Морин даваа, 120 мянгат, 14-р хороолол, Сансарын тунель, Бага тойруу, Баянзүрхийн товчоо, Богд уулын ам, төв зам,автобусны буудлуудад нийт 30 тонн бодис цацаж цэвэрлэсэн. Мөн Чингисийн талбайн цасыг түрэгч машинаар цэвэрлэн 13 рейсээр тээвэрлэн, Цагаан давааны хогийн цэгт буулгасан. Богд уулын арын замын мөстсөн хэсгүүдийг цохиж цэвэрлэн замын тэмдэг тавьж, 120-н автобусны буудлын эвдэрсэн хайсыг засаж тэгшиллээ гэж Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …