Монголын дугуйн холбооны өвлийн тэргүүн шалгаруулах уулын дугуйн тэмцээний 3 дахь шатны гараа өнгөрөгч амралын өдөр явагдлаа. Зайсангийн аманд явагдсан тэмцээнд хот хөдөөгийн 13 байгуулга, клубын 140 гаруй дугуйчид оролцон өрсөлдсөн байна.
Сүүлийн үед дугуйн спортыг сонирхогч хүүхэд залуусын тоо ихээр нэмэгдэх болсон. Ялангуяа тус спортыг сонирхогч хүүхэд залуус уулын дугуйн төрлийг ихээр сонирхож хичээллэж байгаа юм. Үүнтэй холбогдуулж Монголын дугуйн холбоо тус спортыг олон нийтэд сурталчлах, сонирхогч хүүхэд залуусын тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн тамирчидынхаа амжилт ух чадварыг ахиулах зорилгоор тэмцээн уралддааныхаа төрлийг олшруулж уулын дугуй буюу бартаат замын дугуйн тэмцээнийг зохион явуулах болжээ. Тиймээс ч уулын дугуйн төрлийг хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байгаа тус холбоо энэ оны улирлын тэмцээн уралдаанаа нээлтийг уулын дугуйн төрлөөр эхлүүлсэн бөгөөд өнгөрөгч амралын өдөр уг тэмцээний 3-дахь шатны гарааг амжилттай зохион явуулсан юм.
Өвлийн тэргүүн шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмад, эмэгтэйчүүдийн 15-16, 17-18, насанд хүрэгчид гэсэн нийт 7-н насны ангилалаар явагдсан. Ингээд тэмцээний дүн гархад охидын 15-16 насны ангилалд БТСДС-ийн тамирчин Одонгуа тэргүүлж ХУД-ийн Энхзул, Атилла клубын Сугаржав нар удаалсан бол 17-18 насны ангилалд ХУД-ын Чулуунцэцэг түрүүлж, БТСДС-ийн Сэндэн, СХД-ийн Дэжидмаа насанд хүрэгчдийн ангилалд Алдар СХ-ны тамирчид болох Солонго, Орхонтуяа нар 1, 2-р байрт шалгарч Атилла клубын Ичинхорлоо 3-р байрт тус тус шаргарчээ. Харин тэмцээний хөвгүүдийн 15-16 насны ангилалд ХУД-ийн Батжаргал түрүүлж Атилла клубын Соёл, СХД-ийн н.Пүрэвдорж нар удаалсан бол 17-18 насны ангилалд Атилла клуын тамирчин СМ Хадхүрэл тэргүүлж, Оргил клубын Мөнх-Эрдэнэ, ХУД-ийн Мөнхчулуун, насанд хүрэгчдийн ангилалд эхний 3-н байрт Атилла клубын тамирчид болох ОУХМ Мягмарсүрэн, СМ Наранхүү, Жалбалжамц, ахмад насны ангилалыг СМ Эрдэнэбаатар тэргүүлжээ.
Монголын дугуйн холбоо өнгөрсөн онд дотооддоо 20 гаруй тэмцээн уралдааныг төлөвлөн амжилттай зохион явуулж байсан бол энэ онд тэмцээн уралдааныхаа тоо төрлийг олшруулж 30 гаруй тэмцээнийг зохион явуулхаар төлөлвлөж байгаагаас гадна тус спортыг олон нийтэд сурталчлах нилээдгүй ажилуудыг хийхээр төлөвлөж байгаа юс байна. Ийнхүү тус холбоо өвлийн тэргүүн шалгаруулах уулын дугуйн цуврал тэмцээний 3-дахь гараагаа өнгөрөгч амралтын өдөр зохион явуулсан бол ирэх амралтын өдрүүдэд уралдааны дугуйн нээлтийн тэмцээнээ хийхээр төлөвлөжээ.
эх сурвалж: ssport.mn