Цэрэг эрс бол Эх орноо батлан хамгаалахаас гадна улс орны бүтээн байгуулалтанд хөлс хүчээ өргөх нөөц юм

32_0f904f8b3d61ef80f421720f028ee5e03c8a714dЖил бүрийн 3-р сарын 18-ны өдрийг Цэргийн баяр, эрчүүдийн өдөр гэж тэмдэглэдэг уламжлалтай.
Цэргийн алба 3-н жил байсныг 1 жил болгон өөрчилсөнөөс хойш 20-иод жил болжээ.
Цэргийн алба улс орон болгонд байдаг Эх оронч хамтач үзэл, хүмүүжил, хатуужлийг бий болгох чухал алба.
Цэрэгт яваад албаа хаагаад ирсэн залуус үзэл бодол, яриа хөөрөө, бие бялдар нь цаанаа л нэг өөр болоод явчихдаг учиртай.
Одоо бидэнд дутагдаад буй зүйл бол залуусын Эх оронч үзэл, хүмүүжил, хатуужил. Үүнийг засах, залруулах алба бол Цэргийн алба.
Иймээс МУ-ын иргэн 18-н нас хүрсэн эрэгтэй болгон сургуулийн боловсролоос хамааран 1-3-н жил цэргийн алба хаадаг үүрэгт шилжье. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол 1 жил, дунд боловсрол эзэмшиж амжаагүй, сургууль соёл завсардсан бол 3 жил зэргээр үүрэг бий болгоё.
Цэрэг эрс бол Эх орноо батлан хамгаалахад амь насаа үл хайрлахаас гадна бүтээн байгуулалтанд хөлс хүчээ шавхах их нөөц маань юм.
Үүнийг бичигч, санаачлагч би 4-н хүүтэй хүн. Миний хөвгүүд Эх орны өмнө хүлээсэн үүргээ хүлээж цэргийн алба хаагаад хатуужаад, бялдаржаад, хүмүүжээд ирэх ёстой.
Төрөөс ардын армийн бэхжилт, үйл ажиллагаа, хангалт болон офицерүүдийн бэлтгэл, боловсрол, цалин хөлсөнд дээд зэргээр хандах ёстой. Орчин үеийн боловсорсон, техникжсэн, зэвсэглэсэн армитай болохыг чухалчлах хэрэгтэй байна.
Өндөр хөгжилтэй улс орнууд ирээдүй хойч үеийнхээ эв нэгдэл, Эх оронч хамтач үзэл, хүмүүжилд маш ихээр анхаарч байна. Жишээлбэл: 2 жилийн өмнө Норвегийн парламентаас эмэгтэйчүүд, охидоо цэрэгт татах тухай хуулийг олонхийн саналаар баталсан. Хэрэгжиж эхлээд байна. Энэ асуудлыг ч бид бас авч үзэх л ёстой.
Монгол улсын төлөө зүтгэе! гэж тангараг өргөж, хал үзэж хатуужсан, бялдаржсан залуус Монголын маань ирээдүй.
Монгол улсын төлөө зүтгэе!

Naidankhuu Minjigdorj

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …