Монгол-Зүүн Тиморын тоглолт тун удахгүй эхэлнэ

uls_5507d2c5c0964_1Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эхний тоглолтоо Зүүн Тиморын багтай хийсэн. Энэ тоглолтод 4:1 онооны харьцаагаар тэд ялагдал хүлээсэн. Харин өнөөдөр өөрийн эх орондоо хариу тоглолтоо Зүүн Тиморын багтай хийх гэж байна. Тоглолт маргааш 16 цагт МХБХ-ны дэргэдэх цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Эхний тоглолтод томоохон ялагдал хүлээсэн манай улсын шигшээ баг өнөөдөр 3:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулж байж дараагийн шатанд шалгарах учиртай. Яг одоо хоёр багийн тамирчид бие халаалтад гараад байна.

эх сурвалж: uls.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …