ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.17/

0- aaaalogo_shine2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Хордлогын мэдээ, албан:

3 дугаар сарын 9-нөөс 16-нд ХЯТТ-д нийт 11 хүн хандсаны улмаас 3 хүн хэвтэн эмчлэгдэж, 8 хүн эрүүл мэндийн тусламж авч буцсан байна. Хордлогын шалтгааныг харахад эмийн бодисын-2, химийн-1, угаарын хийн-6, архины хордлогын улмаас 2 хүн хандсан байна.

Эх сурвалж: ХЯТТ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 72909 хүн хамрагдсаны 4896(6.7%) томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.3% -иар өссөн үзүүлэлт юм. Дүүргүүдийн хувьд өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад Налайх дүүрэгт 1.3%, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт 0.9%-иар тус тус өсчээ. Нийт өвчлөгсөдийн 82.1%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1307 дуудлага ирүүлсний 568 тохиолдол буюу 43.5% нь ТТТӨ гэж оношилогдсон байна.

Эх сурвалж: НЭМГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

3 дугаар сарын 11-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24348 хүн өвчилж, 10025хүн (41%) нас барсан байна. 3дугаар сарын 05-аас хойш 116 шинэ тохиолдолнэмэгдэн бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Бага хоруу чанартай шувууны томуу, H7N7, Нидерландад:

3 дугаар сарын 13-нд Нидерланд улсад бага хоруу чанартай шувууны томуугийн H7N7 вируст халдвараар үүсгэгдсэн дэгдэлт шувууны аж ахуйд бүртгэгдэж, бүдэг балархай хэлбэрээр өвчилсөн нийт 26573 шувууг устгасан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …