2015 онд нийслэлийн 92 гудамж талбайд мод, сөөг, цэцэг тарина

p19gl5mrvv1dmg118vfrf1cr4p8e1Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамж  цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил 3 дугаар сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 1-нээс цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдэнэ. Хотын гудамж талбайд энэ жил нийт 500-гаад мянган мод сөөг тарихаар төлөвлөж байна. Харин 4 дүгээр сарын 20-ноос гудамж талбайн модыг шохойдож, 5 дугаар сарын 1-нээс ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажлыг хийсний дараа  6 дугаар сарын 1-нээс зүлэг тарьж, 5-наас цэцэг тарих юм. Ойролцоогоор 300-гаад мянган м2 зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг тарихаар төлөвлөж байна. 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15 хүртэл 2 сарын турш зэрлэг ургамлыг устгах ажлыг хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …