“Хар сувдны нууц” уран сайхны киног хэзээ нээлтээ хийх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд аль хэдийнээ үүссэн. Оны өмнөхөн л шинэ бүтээлдээ орж буйгаа тус киноны хамт олон дуулгасан. Тэгвэл он дамнаж Вьетнам улсад зураг авалтаа хийсэн дэлгэцийн бүтээл нь тавдугаар сарын 01-нд нээлтээ хийхээр товложээ.
“Хар сувдны нууц”-д жүжигчин Г.Алтаншагай, М.Баярбат, Д.Дэлгэрсайхан, М.Намуунцэцэг нар нэвтэрсэн байна. Мөн жүжигчин С.Баттулга, Г.Золбоот, Мөрөөдлийн театрын жүжигчин Д.Баттөмөр буюу банш Батаа, Г.Эрхэмбаяр нар тогложээ. Түүнчлэн загвар өмсөгч, Мисс Т.Туяамаа тоглосон сурагтай.
Он дамнасан мөн хилийн чанадад зураг авалтаа хийсэн бүтээл ямархуу чанар чансааг харуулсан бол тун удахгүй үэзгчдийн хүртээл болоход тайлагдах биз ээ.
Уг бүтээлийг сүүлийн үед найруулагчийн ажилд гаршаад байгаа Б.Тамир найруулсан юм.
Эх сурвалж: Dorgio.mn