Их, дээд сургуулиудын хуваарь олголт онлайн хэлбэрт шилжлээ

42mk Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-16-ны хооронд явагдаж, 90,6 хувийн амжилттайгаар өндөрлөөд байгаа билээ. Одоогоор шалгалтын материалыг засах ажил иид дундаа явж байна. Харин шалгалтын дүн долдугаар сарын 1-нд БҮТ-ийн цахим хуудсанд гарах юм. Шалгуулагчид ЭЕШ-нд бүртгүүлсэн утасны дугаар болох 133233 гэсэн тусгай дугаарт /dun гэж бичээд зай аван регистрийн үсэггүй найман /95******/ оронтой тоог бичиж, мессеж илгээх замаар дүн оноо мэдэж болох ажээ.

Шалгалтын дүн гарсны дараа долдугаар сарын 5-ныг дуустал хуваарь олголт буюу батламж хуудсыг тарааж дуусгана хэмээн Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Ө.Төгөлдөр мэдээллээ. Мөн энэ жилээс их дээд сургуулиудын хуваарь олголт онлайн хэлбэрт шилжиж буй нь ил тод байдлыг бий болгож аливаа маргаан үл ойлголцол үүсэх нөхцлийг бууруулж байгаа сайн талтай юм. Хувиар олголтын тухайд энэ жил ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид төгссөн сургуулиараа дамжуулан батламж хуудсаа авна. Харин өмнөх онд төгссөн, хөдөө орон нутагт шалгалт өгсөн шалгуулагчид шалгалт өгсөн аймгийнхаа Боловсрол соёлын газраас, Улаанбаатар хотод шалгалт өгсөн шалгуулагчид “Чингис хаан” дээд сургуулиас мөн өдрүүдэд тараагдах юм.

Батламж олгох хугацаанд биеэр ирж их дээд сургуулиудын хуваариас өөрийн оноонд үндэслэн сонгоогүй тохиолдолд татгалзсан гэж үкэх болохыг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …