Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжvvлж байгаа шинэ бvтээн байгуулалтын ажлын талаар танхимын сайд нар нь даваа гараг бvрийн 15:00 цагт Ерєнхий сайдын єрєєнд мэдээлэл хийдэг байжээ. Харин єчигдєр буюу зургаадугаар сарын 24-ний єдрєєс эхлэн Тєрийн ордны “А” танхимд даваа гараг бvр сэтгvvлчдэд нээлттэй мэдээлж байхаар болж, эхний мэдээллийг хийв. Энэ vеэр Зам тээврийн сайд А.Гансvхээс дараах тодруулгыг авлаа.
-Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжvvлж байгаа авто замын салбарыг хєгжvvлэх бодлогыг товчхон тайлбарлахгvй юу?
-Авто замын салбарт хийгдэх шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг ерєнхийд нь томьёолбол Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны vйл ажиллагааны тєлєвлєгєєний долоодугаар заалтад аймгийн тєвvvдийг хатуу хучилттай авто замаар Нийслэл хоттой холбох зорилтыг тусгасан. Ємнє нь “Шинэ бvтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хєтєлбєр батлах тухай” УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор 5576 км хатуу хучилттай авто зам барихаар тусгасны шууд vргэлжлэл нь явж байгаа гэж ойлгож болно.
Єнєєдрийн байдлаар есєн аймгийн тєвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоод байгаа бєгєєд цаашид холбох шаардлагатай 12 аймаг байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дvгээр сарын 24-ний єдрийн 143 дугаар тогтоолоор 2013-2015 онуудад аймгийн тє¬вvvдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох тєлєвлєгєєг баталсан.
Энэ тє¬лєвлєгєєний дагуу Дорнод, Дорноговь, Дундговь, Ємнє¬говь, Баянхонгор, Хєвсгєл гэсэн зургаан аймаг энэ онд Улаанбаатар хоттой засмал замаар холбогдоно. Харин 2014 онд Сvхбаатар, Завхан, Говь-Алтай гэсэн гурван аймаг, 2015 онд Увс, Баян-Єлгий, Ховд зэрэг vлдсэн гурван аймаг нийслэл хоттой авто замаар холбогдох юм.
-Засгийн газрын буюу “Чингис бонд”-оор хэчнээн км замын, хэдэн тєсєл санхvvжvүлэгдэж байгаа вэ?
-“Чингис бонд”-оор хоёр тєсєл буюу “Шинэ тємєр зам” тєсєл, саяын танилцуулсан авто замын тєслvvд санхvvжvvлэгдэж байгаа.
-“Шинэ тємєр зам” тєсєл дээрээ тогтож, арай дэлгэрэнгvй тайлбар єгєхгvй юу?
-“Шинэ тємєр зам” тєслийн хvрээнд хамгийн эхлээд Таван толгойгоос Гашуунсухайт буюу урагшаа чиглэлийн 267 км тємєр зам баригдана. 2013 онд эхэлсэн энэ тємєр замыг 2015 оны 10 дугаар сард улсад хvлээлгэж єгнє. БНСУ-ын “Самсунг” компани ерєнхий гvйцэтгэгчээр ажиллаж байгаа. “Самсунг” компанийн дор Монголын vндэсний 11 туслан гvйцэтгэгч компани єнєєдрийн байдлаар энэхvv бvтээн байгуулалтын ажилд оролцож байна.
Тємєр замын зураг тєслийн ажлын тендерт Японы “Ниппон Койе” компани ялалт байгуулж, 2013 онд багтаад техникийн зургийн ажлыг хvлээлгэж єгєхєєр шаргуу ажиллаж байгаа. Яг одоогоор Ухаа худаг, Гашуун сухайтын чиглэлийн тємєр замын суурь бvтцийн барилгын ажил дээр 592 хvн, 254 техник, тоног тєхєєрємж ажиллаж байна. 2015 оны 10 дугаар сард стратегийн ихээхэн ач холбогдолтой энэ тємєр замыг улсад хvлээлгэж єгєхєд саад болох ямар нэгэн хvндрэл, бэрхшээл байхгvй.
-Таван толгойгоос зvvн тийш чиглэсэн тємєр замын бvтээн байгуулалтын ажил єнєєд¬рийн байдлаар ямархуу байдалтай байгаа вэ?
-Таван толгой, Сайншанд, Чойбалсан, Эрээнцав, Хєєт, Бичигт чиглэлийн тємєр замын зургийн ажил ид хийгдэж байна. Нийтдээ 1600 км тємєр замын асуудлыг энд ярьж байгаа болохоор газар дээрээ маш нарийн геодези, зураг зvйн ажил хийгдэх шаардлага тулгарч байгаа юм. Єнєєдєр энэ чиглэлийн тємєр замын зургийн ажлыг газар дээр нь Японы 19 мэргэжилтэн, Монголын таван инженер, техникийн ажилтны хамт гvйцэтгэж байна. Зураг, тєслийн ажил 2014 оны долоодугаар сард дуусч, барилгын ажил шууд залгуулаад эхэлнэ.
-Аргагvй л томоохон бvтээн байгуулалтын ажлууд єрнєж байгаа юм байна. Харин “Шинэ тємєр зам” тєслийн санхvvжилт аль хэр найдвартай хийгдэж байгаа вэ?
-“Шинэ тємєр зам” тєслийн хєрєнгє оруулалтын ажил дуусах шатандаа явж байна. Энэ том тєслийн санхvvгийн зєвлєхєєр “ВNP Paribas” банк, “Guggenheim partners” компаниуд, хуулийн зєвлєхєєр “City Austin” гэдэг АНУ-ын хуулийн томоохон компани ажиллаж байгаа. Эдгээр зєвлєхvvд маань бидэнд тав орчим тэрбум ам.долларын хєрєнгє оруулалт, санхvvжилтыг босгож єгєхєєр зорилт тавиад ажиллаж байна. Нийтдээ “Шинэ тємєр зам” тєсєлд хєрєнгє оруулалт хийхээр 12 орны 20 компани санал єгснєєс сонгон шалгаруулсаар 10 компани vлдэж, эхнээсээ хєрєнгє оруулалт хийхээ баталгаажуулсан санамж бичигт гарын vсгээ зураад эхэлсэн.
“Шинэ тємєр зам”-ын тєслийн ажил єнєєдрийн байдлаар иймэрхvv байдалтай ихээхэн хурдацтай єрнєж байгаа гэж ойлгож болно.
-Тємєр замын эдгээр ажлууд бол яах аргагvй Монгол Улсын стратегийн ач холбогдолтой томоохон бvтээн байгуулалт. Энэ ажилд манай зvгээс хэрхэн хяналт тавьж, гvйцэтгэлийг нь нягтлан шалгаж байгааг танилцуулахгvй юу?
-Монголын тємєр замын хяналтын баг газар дээр нь нягтлан шалгаад ажиллаж байгаа. Монголын тємєр замын ТУЗ-ийн удирдлагууд болон компанийн захирлууд ээлжлэн байнга газар дээр нь хяналт тавьж байна. Зам тээврийн яамны зvгээс ч тодорхой давтамжтайгаар хяналт, шалгалтын ажлыг мэргэжлийн хvмvvсээс бvрдсэн баг гаргаж тогтмол хянаж ажиллах болно.
-Ухаа худаг, Гашуун сухайтын чиглэлийн 267 км тємєр замаас єнєєдрийн байдлаар хэдэн км замын ажил хийгдээд байгаа вэ?
-Єнєєдрийн хувьд доод суурь бvтэц буюу далангийн ажил хийгдэж байгаа. 2014 оны хавраас жинхэнэ тємєр замынхаа рейс тємрийг тавих юм. “Шинэ тємєр зам” тєслийн ажил яг тєлєвлєсєн графикийн дагуу явагдаж байгааг тэмдэглэн хэлэх нь зvйтэй. Нийт ажлын явц одоогоор 19.8 хувьтай явж байна.
-Авто замын бvтээн байгуулалтын ажлын санхvvжилт хvрэлцэж байгаа юу. Ямар нэгэн хvндрэлтэй асуудал байна уу?
-Авто замын шинэ бvтээн байгуулалтын ажилд Засгийн газрын тогтоолоор “Чингис бонд”-ын мєнгєнєєс таван тэрбум тєгрєг зарцуулахаар шийдвэрлэсэн. 2013 онд нийтдээ авто зам дээр 18 тєсєл хэрэгжихээс 14-ийг нь дуусгаж улсад хvлээлгэж єгнє.
-Яг єнєєдєр тодорхой чиглэлийн зам дээр ажил хэрхэн явагдаж байгаа талаар танилцуулахгvй юу?
-За єнєєдрийн байдлаар Єндєрхаан, Чойбалсан чиглэлийн 143 км замыг “Насны зам” компани гvйцэтгэж, ажлын явц нь 64.8 хувьтай байгаа. “Хансуун зам” компани 27 км замын тендерт шалгарсан. Ажил нь эхлээд суурийн ажил хийгдэж байгаа. “Гашууны гол” компани 27.7 км замын тендерт шалгарч зургаадугаар сарын 14-ний єдєр гэрээ хийгдэж ажил нь эхэлсэн.
-Ер нь зvvн чиглэлийн замын бvх тендер шалгаруулагдаж, хариуцах эзэнтэй болсон гэж дvгнэж болох уу?
-Болно. Єнєєдєр Дорнод чиглэлийн зам бvгд эзэнтэй болж ажил нь ид явагдаж байна. Энэ онд улсад хvлээлгэж єгєх гэрээгээ биелvvлнэ.
-Баруун тийш чиглэсэн зам графикийн дагуу явагдаж чадаж байгаа юу?
-Булган, Хєвсгєл аймгийн чиглэлд таван компани замын ажил хийж байна. Ажлын явц харилцан адилгvй байгаа. Хєвсгєлийн Уньт, Тариалангийн чиглэлийн замын ажлыг гvйцэтгэж байгаа Солонгосын компанийн ажил ихээхэн удааширч гэрээг цуцлах хэмжээнд хvрээд байгаа. Бусад ажил бол графикийн дагуу явагдаж байна.
-Тэр Солонгосын компани яагаад Монгол Улсын Засгийн газрын ємнє хvлээсэн vvргээ биелvvлдэггvй том толгойтой компани вэ?
-Уг нь гэрээ ёсоор Тариалангийн замыг Кувейтийн сангийн мєнгєєр санхvvжvvлж 2014 онд хvлээлгэж єгєх ёстой байсан юм. Шинэчлэлийн Засгийн газар ажлаа хурдасгах vvднээс энэ замыг 2013 онд хvлээлгэж єг гэсэн юм. Гvйцэтгэгч компанийнхан ч єнгєрсєн тавдугаар сард Ерєнхий сайдад энэ замыг энэ онд хvлээлгэж єгнє гэж баахан амлалт авсан боловч єнєєдєр ажлын гvйцэтгэл нь туйлын хангалтгvй байгаа. Иймээс л бид гэрээгээ цуцлах дээр хvрээд байгаа.
Ер нь амласнаабиелvvлэхгvй бол гадна, дотных хамаагvй ямар ч компанийн толгойг илж байдаг цаг єнгєрсєн.
Эх сурвалж: