Халуун сэтгэлийн аян бүжигчин залууг хөл дээр босгоно

45465_122943534559854_1784596147_nӨргөн удам газар шорооны эзэн  Монголчууд бид  газар шороо, баялаг хэл, үнэт  түүх,  урлаг соёлоо хамгаалж авч үлдэн, үеийн үедээ уламжлах нь  үүргийг хүлээсэн цөөн хэдэн урлаг соёлын  хүмүүсээр бахархаж байдаг билээ. Уран  цогц хөдөлгөөн бүр нь хүний харц булааж, харсан хүний зүрхийг татаж чаддаг Монгол ардын бүжгийн гайхамшигийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Тэгвэл ийм нэгэн авъяаслаг бүжигчинд  хэлж биш, хийсэж ирсэн нэгэн зовлон тохиолджээ.

Бидний дараагийн үйл ажиллагаа Монголын язгуур урлаг, ардын бүжгийн гайхамшгийг олон түмэндээ таалан соёрхуулж,  урлаг гэх их айлтай холбогдон өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж явсан ч харамсалтайгаар хүнд өвчин  тусан, цаашид бүжиглэх   найдвар багатай байгаа ч хөл дээрээ босон бүжиглэнэ хэмээн итгэл найдвараар жигүүрлэн байгаа  Д.Отгонбаяр ахд сэтгэлийн дэм өгөхөөр болсон юм.

Хөрс шороон дээр гишгэлгүй Отгонбаяр ах маань  2 жилийг ардаа үджээ.  Хөдөлмөрч хичээнгүй зантай түүнд ингэж хөдлөх эрхээ хязгаарлуулан хорвоогийн тоос хөдлөн холдон шилжихийг харах ямар хэцүү байгааг төсөөлөхөд бэрх юм.

Тэрээр БНХАУ-н нэгэн эмнэлгийн сургийг гарган шинжилгээ оношлогоонд хамрагдсан бөгөөд хоёр хөл дээрээ гишгэн  болох хосгүй гайхамшигийг түгээх эх үйлс нь дөнгөж эхлэн буйг дуулгажээ. Гэвч гол асуудал эмчилгээний төлбөр. Элэг нэгтэй ахан дүүс, энэрэн хайрлах сэтгэл зүрхтэй Монголчууд бид нэгнээ дэмжин явдаг эртний сайхан уламжлалтай. Бид өөрсдийн урлаг соёлыг хамгаалж яваа энэ  залууд халуун сэтгэлээрээ туслан халамжийн гараа сунгахыг  халуун сэтгэлт ард түмнээсээ хичээнгүйлэн  хүсэж байгаа. юм. Таны  халуун сэтгэлийн өглөгийн хүчээр Д.Отгонбаяр ах маань хөл дээрээ дахин босож,   урлагийн алтан тайзнаа дахин бүжиглэнэ гэж бид итгэж байна.

Хандивын данс:

Хадгаламж банк: 11180030765

Хаан банк: 5845297540

Дэлгэрэнгүйг та доор линкээс үзнэ үү:

https://www.facebook.com/SUDzaluus

Холбоо барих утас: 99849560, 96059777

Poster Otgoo ah

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …