АМЖИЛТААР ЖИГҮҮРЛЭЖ АЛДАРААРАА МАНЛАЙЛСАН ОН ЖИЛҮҮД
Монголын санхүүгийн групп ББСБ-ын гүйцэтгэх захирал Ө.Цолмонбаяртай ярилцлаа
– Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе
– Баярлалаа. Таньд болон танай сайтын хамт олон болон нийт харилцагч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
– Монголын санхүүгийн групп-ын талаар ярилцлагаа эхлэе гэж бодож байна
– Монголын санхүүгийн групп ББСБ маань 2009 онд үүсгэн байгуулагдсан ба 6 дахь жилдээ Монголын санхүүгийн салбарт хүчээ үзэн ажиллаж байна. Бид “Таны агуу ирээдүйн төлөө” уриан доор бид эрхэм хүндэт харилцагчид хамтран ажиллагч түншүүдийнхээ бидэнд хүлээлгэсэн итгэл найдвар болон иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн иж бүрэн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгод тэмүүлсэн хичээл зүтгэлийнхээ үр шимээр Монголын банк бус санхүүгийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
Бид 6 жилийн хугацаанд 3 салбар нэгжээрээ дамжуулан 1000 гаруй ажлын байрыг нэмэгдүүлэн ажилласан ба зорилтот харилцагчийн тоогоо жил бүр нэмэгдүүлсээр ирснийг хэлэхэд таатай байна.
– Та сая зорилтот харилцагчаа нэмэгдүүлсэн гэлээ. Энэ талаар?
– Манай зорилтот харилцагч гэвэл банкны тэр бүр хүрч үйлчилдэггүй, банкны шаардлага хангахгүй, барьцаа хөрөнгийн дутагдалтай, орлогоо шууд тодорхойлох боломжгүй, амьжиргааны түвшин дунд болон дундаас доогуур мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү голчлон чиглэн ажилладаг ба энэ ч хүрээнд жижиг зээлийг түлхүү олгодог юм. Бид өнөөдрийн байдлаар 7000 гаруй харилцагчидад хүрч үйлчилэн ажилласан байна.
– Монгол улсад ББСБ-ын тоо их өссөөр байна. Хадгаламж зээлийн хоршоо ББСБ-ын ялгааг хэлж өгөөч
– Манай улсад нэг хэсэг Хадгаламж зээлийн хоршоодууд ар араасаа борооны дараах мөөг шиг гарч ирсэн. Яг үүн шиг Банк Бус Санхүүгийн Байгууллага сүүлийн жилүүдэд маш ихээр үүсгэн байгуулагдаж байна.2014 оны эцсийн байдлаар 400 шахам ББСБ байна гэж СЗХ-нд бүртгэгдсэн байдаг. ББСБ-ын тоо өснө гэдэг маань бидний хувьд хоёр талаас нөлөөлж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт ББСБ-уудын эрүүл өрсөлдөөн бий болж байна. Нөгөө төлөөс энэ олон ББСБ бий болж байгаа бас салбарын эрсдэл орох магадлалтай. Мөн манай иргэд дийлэнхи нь ББСБ, ХЗХ хоёрыг адилхан гэж ойлгодог. Энэ талаархи ойлголтыг товчхон хэлэхэд ББСБ маань арилжааны банк болон ХЗХоршоодоос ялгагдах гол онцлог нь бид өөрсдийн хөрөнгөөр бусдад санхүүгийн тусламж үзүүлдэгээрээ ялгаатай байдаг юм. Нийгэмд үүссэн ББСБ-ын сөрөг ойлголтыг арилгахын тулд манай компани бие дааж болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбоотой хамтарч олон төрлийн ажлуудыг зохион байгуулсан.
– Бусад ижил төстэй ББСБ-даас танай ББСБ юугаараа ялгаатай вэ?
– Монголын санхүүгийн групп ББСБ маань харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгууралсан маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй. Уг бүтээгдэхүүнээрээ дамжуулан нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажилдаг нь бусад ББСБ-аас ялгаатай байдаг. Мөн бид маш олон төрлийн ажлуудыг санхүүгийн салбартаа анхлан зохион байгуулж байсан. Зөвхөн нэг ажлыг дурдхад Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан Дэвшил зээлийн бүтээгдэхүүнийг анхлан нэвтрүүлсэн юм. Мөн санхүүгийн салбарт анхлан нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээс дурдвал Газар капитал, Орон сууцны түрээсийн зээл, Такси зээл, Өдрийн зээл гэх мэт олон бүтээгдэхүүн бий. МСГ маань 21 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй. Энэ ч үүднээс Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбооноос зохион байгуулдаг оны шилдэг ББСБ-ыг шалгаруулах наадмаас сүүлийн 3 жил дарааллан “Шилдэг ниймийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага” мөн “Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллага”аар тус тус шалгараад байна. Мөн Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОР-150 аж ахуйн нэгж байгууллагаас “ТОР-10 ББСБ”-аар сүүлийн 4 жил шалгараад байна.
– Та Дэвшил зээлийн бүтээгдэхүүнээ тайлбарлаж өгөөч
– Хөдөлмөр эрхлэх боломжтой, хүсэл зорилготой, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлүүлж, орлого олох боломжийг нь дэмжиж, санхүү эдийн засгийн эрх чөлөөтэй байх сайн сайхныг мэдрүүлэх шаардлагатай байгаа юм. Манай нийгэмд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг зөвхөн халамжаар шийдэх нь маш их мөнгө зардаг бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь үр дүнтэй, өртөг багатай, үр дүн нь тодорхой байдаг. Иймд “Монголын санхүүгийн групп” ББСБ нь нийгмийн хариуцлагыг ухамсарлагч байгууллагын хувьд 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг хийж “Хөгжлийг хамтдаа бүтээцгээе!” уриан доор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, эдгээр хүмүүст зориулсан хөдөлмөрийн зах зээлийг хамтдаа бий болгох зорилгоор “Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Бизнес Инкубатор төвтэй” хамтран ажиллах гэрээ байгуулж, банк бус санхүүгийн байгууллагын салбартаа анх удаа хамгийн бага хүүтэй урт хугацаатай барьцаа хөрөнгө шаардахгүй “ДЭВШИЛ” зээлийн бүтээгдэхүүн шинээр гаргаж эхэлсэн ба энэ бүтээгдэхүүнээр дамжуулан 250 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж санхүүгийн зөвөлгөө өгч тэдгээрийн бизнесийг дэмжин ажиллаж байна.
– Бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна гэдгээ тодруулвал
– Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэгээс гадна дээр дурьдсан зорилтот харилцагч нарт санхүүгийн зөвлөгөө өгөх, санхүүгийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд хамруулах ажлуудыг тогтмол хийдэг ба 2013 онд Олон улсын Smart Campaign буюу Олон улсын харилцагчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнд гишүүнээр элсэн орсон. Энэ нь харилцагчдын бүхий л эрх ашгийг олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж байна.Мөн манай компанид ажиллаж байгаа ажилчид ч гэсэн нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж зүтгэж байгаагын хувьд бид ажилчдынхаа өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилдаг ба ажилчдыг өөрийгөө хөгжүүлэх тогтмол сургалтанд хамруулах, жил бүр эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулах, мөн тэдний ар гэрт шаардагдлагатай хандив тусламжийн ажлыг байнга зохион байгуулан ажилласаар ирлээ.
– Цаашид нийгмийн хариуцлага болон банк санхүүгийн зах зээлд хийх ажлын талаар уншигчидад танилцуулж өгөөч
– Хийж хэрэгжүүлэх ажил маш их байна. Хамгийн эхний ээлжинд Олон улсын рейтинг тогтоох байгууллагаар ББСБ-нхаа рейтингийг тогтоолохоор ажиллаж байна. Энэ нь манай ББСБ маань олон улсын рейтингээр ямар түвшинд явж байна цаашид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй гээд маш олон зүйлийг нэвтрүүлэхэд хэрэг болно. Ер нь Монголын ББСБ-д дэлхийн жишигт хүрч ажиллаж чадаж байна уу аль түвшинд явж байгаагаа харах ихээхэн боломж юм даа.Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоор зорьж байна. Монгол улсын нийгэм эдийн засгийн амьдралд гарч буй үсрэлт тэлэлтийн он жилүүдэд Монголын санхүүгийн групп ББСБ-ын удирдлага, нийт хамт олон харилцагч бүрийн эрэлт хэрэгцээнд тулгууралсан санхүүгийн цогч үйлчилгээг хүргэн нийгмийн хариуцлага болон компанийн сайн засалалыг хэрэгжүүлэгч тэргүүний санхүүгийн байгууллага болно гэсэн эрхэм зорилгодоо тууштай байж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжил, иргэдийнхээ сайн сайхны төлөө чиглэсэн сайн сайхан үйлсийг санхүүжүүлсээр байх болно. Манай компанитай харилцаж хамтран ажиллаж буй нийт харилцагч, түншүүдийнхээ итгэл найдварт дахин талархал илэрхийлж цаашдаа олон жил хамтран ажиллах болно гэдгээ баттай хэлж байна. Баярлалаа.
– Ярилцлага өгсөнд баярлалаа, та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
– Баярлалаа
Ярилцсан А.Тамир