Э.Лхагвасүрэн гурав дахиа, М.Дэлгэрмаа анх удаа түрүүлэв

“ARB Mongolia” ХХК-ий нэрэмжит 2015 оны ширээний теннисний насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд “Оч” клуб дээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 204 тамирчин оролцож, ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөв. Тэмцээний дүн гарахад ганцаарчилсан ангилалд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Лхагвасүрэн гурав дахь удаагаа, эмэгтэйчүүдээс М.Дэлгэрмаа анх удаа улсын аваргад түрүүллээ.

5f8e605e137a2121ee96bf1da70866cdoriginalБаруун гар талаас эмэгтэйчүүдийн аварга  М.Дэлгэрмаа, дасгалжуулагч Мэргэн, эрэгтэйчүүдийн аварга Э.Лхагвасүрэн.

2015 оны II сарын байдлаар дэлхийн чансааны 453-т бичигдэж буй ОУХМ Э.Лхагвасүрэн улсын аварга цолыг гурав дахь удаагаа хүртэж байна. Тэрээр өмнө нь 2005, 2013 онуудад улсын аварга болж байсан юм. Харин анхны улсын аваргад түрүүлэх жил буюу 2005 онд ОУХМ цолны болзол хангаж байжээ.

Мөн 2002, 2004 оны улсын аварга ОУХМ Я.Бэгз мөнгөн медаль хүртлээ. Үндэсний IX дэх удаагийн лигийн тэмцээнд мөнгөн медаль хүртэж, харих болоогүй гэдгээ харуулаад авсан хашир туршлагатай Я.Бэгз залуучуудад томоохон сургамжийг өглөө. Хэдийгээр 40 нас гарсан ч тэрээр энэ онд хоёр дахь удаагаа дэд байрт шалгараад байна.

Өсвөрийн улсын аварга, энэ жил 14 настай Ч.Эрдэнэбаяр хүрэл медаль хүртэж, спортын дэд мастерын болзол биелүүлэв.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд шинэ залуу аварга төрлөө. Ширээний теннисний спортоор олон шилдэг тамирчдыг төрүүлж буй Мэргэн багшийн охин Дэлгэрмаа энэ жил улсын аваргад түрүүллээ. Улсын аварга цолыг анх удаа хүртэж буй түүний хувьд спортын мастер цолыг хүртжээ. Өсвөрийн улсын аварга, залуу тамирчин Г.Индра хоёр дахь удаагаа насанд хүрэгчдийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, спортын мастер цолыг хүртлээ. Мөн энэ ангилалд спортын мастер Б.Мөнгөнцэцэг хүрэл медаль хүртэж, сүүлийн хоёр жил дараалан медаль байрт шалгараад байна. Өдгөө дэлхийн чансааны 397 дугаарт бичигдэж байгаа улсын долоон удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг хоёр дахь хүрэл медалийг хүртжээ.

Тэмцээний дүнг танилцуулья:

Нийт 35 байгууллагын 200 тамирчин ѳрсѳлдѳж эмэгтэй нэг бүрчилсэн тѳрѳлд шинэ аварга тѳрсѳн билээ.

Ганцаарчилсан:

Эрэгтэй:

1. ОУХМ Э.Лхагвасүрэн
2. ОУХМ Я.Бэгз
3. Спортын дэд мастер Ч.Эрдэнэбаяр, спортын мастер Б.Билэгт

Эмэгтэй:

1. Спортын мастер М.Дэлгэрмаа
2. Спортын мастер Г.Индра
3. ОУХМ Б.Батхишиг, спортын мастер Б.Мѳнгѳнцэцэг

БАГ:

Эрэгтэй:

1. “Шинэ эргэлт”
2. “Бласт”
3. Хаан Даатгал
4. Хѳтѳл

Эмэгтэй:

1. Хаан даатгал
2. “Шинэ эргэлт”
3. “Бласт”
4. Баянхонгор

Байгууллага:

1. Шинэ Эргэлт
2. Хаан Даатгал
3. “Бласт” тус тус шалгарсан байна.

Дашрамд дуулгахад, ганцаарчилсан төрлийн ДАШТ ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д болох билээ.

69a4edde985f355a4a220b2ff07d9e8boriginal2005, 2013, 2015 оны улсын аварга ОУХМ Э.Лхагвасүрэн.

d853ef4e2151f9f8210ecd24de67ad41original2002, 2004 оны улсын аварга, 2015 оны мөнгөн медальт ОУХМ Я.Бэгз. Тэрээр мөн энэ жил IX дэх удаагийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм.

22cd73b535557b4c4e7340f13e09a227big2015 оны насанд хүрэгчдийн улсын аварга, спортын мастер М.Дэлгэрмаа.

377d917e5d954b52e03ba25220e21658original2015 оны улсын аваргын хүрэл медальт ОУХМ Б.Батхишиг. Дэлхийн чансааны 397 дугаарт бичигдэж байгаа түүний хувьд улсын долоон удаагийн аварга цолыг хүртээд байгаа.

53cd07e61ce8f2f9a68048a12bf7522cbig 33269e26db0db9de4f3b3139c8c2632dbig 6b444c00cad74f8b2a21f590e97b529fbig

Ч.БОЛОР

WWW.NEWS.MN

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …