Дэлхийн “Аз жаргалын өдөр” маргааш буюу 03 сарын 20-нд тохионо. Эл өдөртэй холбогдуулан “Аз жаргалын зам” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар “Хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” хэмээх баярын өдөртэй байх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргасан. Ерөнхий Ассамблейн тогтоолд жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байдаг. НҮБ-ын гаргасан энэхүү шийдвэрийн дагуу “Аз жаргалын зам” ТББ санаачлан энэхүү өдрийг эх орондоо 2 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.
“Аз жаргалын захидлын давалгаа-Бие биеэдэээ чин сэтгэлээ илэрхийлж, аз жаргалын захидал бичицгээе”,
“Сөрөг сэтгэгдэлгүй өдөр- Бие биеэ дэмжсэн эерэг сэтгэгдэл бичиж урмын үгсээр хайр талархал түгээцгээе”
Хорт зуршилгүй эрүүл, зөв өдөр-Бусдыг хүндлэн архи тамхигүй эрүүл тэмдэглэцгээе гэж уриаллаа.
Мөн “Аз жаргалын зам” ТББ-ын тэргүүн Д.Баясгалан “би бүдүүн, би батгатай гэсэн ч би аз жаргалтай байгаагаа мэдэр. Үргэлж аз жаргалыг өөртөө бий болго. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Бидэнд стресс хэрэггүй. Би инээх дуртай” хэмээн хошигнон ярьлаа.
Л.Цэрэндолгор