2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Осол, гэмтлийн мэдээ, албан:
3 дугаар сарын 11-ээс 17-нд ГССҮТ-д 1695 хүн хандсаны 61.2%-ийг эрэгтэйчүүд, 22.2%-ийг 0-15 насныхан, 7.7% нь хэвтэн эмчлэгдсэн байна. Шалтгааны хувьд 39.2%-ийг уналт, 17.2%-ийг хүчирхийлэл, 13.7%-ийг зам, тээврийн осол, 4.7%-ийг түлэгдэлт тус тус эзэлж байна.
Эх сурвалж: ГССҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
3 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24767 хүн өвчилж, 10243 хүн (41.3%) нас барсан байна. 3 дугаар сарын 11-нээс хойш 150 шинэ тохиолдол мэдээлэгдсэн ба Гвинейд 95, Сьерра-Леонд 55 тохиолдол нэмэгдсэн бол Либерит батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ
Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар, Саудын Араб улсад:
Саудын Араб улсын ОУЭМД-ийг зохицуулагчаас Ойрхи-Дорнодын Коронавируст халдварын нэмэлт 15 батлагдсан тохиолдол, 5 нас баралтыг мэдээлсэн байна. Өвчтнүүдийн нас, хүйсний хувьд насны хязгаар 30-72, дундаж нас-52.5, 40%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дэлхий дахинд 1075 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 404 хүн нас баржээ.
Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуугийн өндөр хоруу чанартай H5N1 вируст халдвар, Энэтхэгт:
Тус улсад шувуудын дунд шувууны томуугийн өндөр хоруу чанартай H5N1 вируст халдвар бүртгэгдэж, 1031 шувуу өртөмхий байснаас өвчилсөн 187 шувуу устгаж, 844 шувууг устгасан байна.
хавсралт
Эх сурвалж: ДАЭМБ