Байгаль орчны хороо шинэ бүтцээр ажиллана

f9b95d049f81aaff0bdad4454fe777f72013 оноос эхлэн Монголын залуучуудын холбооны дэргэд чиглэлийн асуудал эрхэлсэн байнгын 16 хороог байгуулан үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд Байгаль орчны хорооны даргаар Байгаль Орчин Ногоон Хөгжлийн яамны дэд сайд Б.Тулга ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд байгаль орчинтой холбоотой асуудлаар төр захиргааны байгууллагуудад төсөл хөтөлбөр боловсруулан өгөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд нэлээдгүй ажилласан юм. Байгаль орчны хорооны цаашдын үйл ажиллагааг сайжруулах, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ээлжит хурлыг зохион байгуулж даргаар нь МУИС-ын багш, судлаач, залуу эрдэмтэдийн холбооны 2010-2014 оны ерөнхийлөгч Н.Сономдавга сонгогдож шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллахаар боллоо. 

Байгаль орчны чиглэлээр суралцдаг, ажилладаг болон тус салбарын төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудад Залуучуудын байгаль орчны хороо нээлттэй юм. Тиймээс залуучууд та бүхэн идэвх оролцоогоо нэмэгдүүлж санал санаачлагаараа нэгдэн ажиллахыг уриалж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …