Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 дүгээр захирамжийн хүрээнд “Нийтийн тээврийн хэрэгсэл-Автобусны зогсолт, зогсоол” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтөй хамтран 2015 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд зохион явуулсан. Энэ ажлын хүрээнд 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс Нийтийн тээврийн хэрэгслийн зориулалтын зогсоол талбайд байрлуулж байгаа эсэх, нийтийн тээврийн хэрэгслийн замналын дундын болон эцсийн зогсоолд хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх, бусад хөдөлгөөнд оролцогчдын зөрчлийг баримтжуулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийн автобуснуудад хяналтын телекамерыг суурилуулсан. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөнт камераар гудамж замд илэрсэн 1598 зөрчлийг баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлж, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлээд байна. Хэрэв та замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны буудал дээр удаан хугацаагаар зогсож, тээврийн хэрэгслээ байрлуулах зэргээр, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулсан хөдөлгөөнт телекамераар таны зөрчил бичигдэж, гэрийн тань хаягаар торгуулийн хуудас хүргэгдэх тул замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөнд сахилгатай оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …