Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.
Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39 дүгээр тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 52 байршлын нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэхээр загвар төслийн зургийг боловсруулж, хаягийн зургийг батлах ажлыг гүйцэтгэсэн. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 100, 10 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаар тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын нийт 49 байршлын ерөнхий төлөвлөгөөний загвар төслийг үндэслэн хаягийн зураг баталсан.
Харин 52 байршилд нийгмийн дэд бүтцийн зориулалттай цэцэрлэг, сургууль, эмнэлэг, спорт цогцолбор барих, засаг захиргааны зориулалт бүхий газрын байршил, хил зааг, тоо хэмжээг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тогтоожээ.
№ | Газрын зориулалт | Тоо | Талбайн хэмжээ/га/ |
1 | Сургууль, цэцэрлэгийн цогцолбор | 26 | 75,6 |
2 | Цэцэрлэг | 53 | 72,2 |
3 | Сургууль | 40 | 87,7 |
4 | Үйлчилгээ | 121 | 188,7 |
5 | Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн нэгдсэн байрны цогцолбор | 31 | 44,4 |
6 | Нэгдсэн эмнэлэг | 9 | 20,6 |
7 | Гал унтраах төв | 5 | 7,72 |
8 | Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах нийгэм, ахуйн барилгын зориулалтаар эзэмшүүлэх нөөц газар | 9 | 25,6 |
9 | Орон сууц | 259 | 75,6 |
10 | Спорт цогцолбор | 2 | 6,5 |
Нийт | 555 | 604,62 |
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан 03 дугаар сарын 24-ний өдөр үргэлжлэн хуралдаж Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар ашиглалтын судалгаа хийх тухай, Нийтийн эдэлбар газрыг чөлөөлж тохижуулах талаар авах арга хэмжээний тухай, Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.