Хөдөлмөр хөлсний доод хэмжээ 2015 онд шинэчлэгдэнэ

10730923_451481545005800_8972534589338700922_nБарилга, уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийг үр дүнтэй хөгжүүлэх асуудлаар санал солилцох гурван талт уүлзалт ярилцлага МҮЭХ-нд боллоо.

Уулзалт ярилцлагын зорилго нь барилга, уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийн талаар хийгдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар талууд хоорондоо харилцан санал солилцох, цаашид хамтран явуулах ажлаа тодорхойлох юм. МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Оюунтунгалаг: “Хөдөлмөрийн яамнаас Салбарын цалингийн тарифыг цаашид хөгжүүлэх чиглэлээр бодлого баримтлана гэж тогтсон. Анхны ажил 2013 оноос яригдаж эхлээд 2 жил болж байна. Цалингийн тарифыг уул уурхайн салбараас нүүрсний үйлдвэрт, барилгын салбараас цементийн үйлдвэрт эхэлж тогтооно гэж талууд тохирсон ч хэлэлцээр удаашралтай байна” гэв.

10941901_451481578339130_7751157975498081750_nХөдөлмөрийн хөлсний доод хэмжээг/ХХДХ/ 2013 оны 9-р сарын 1-нд 36,7 хувиар нэмж 192000 төг болгосон. Хуулинд зааснаар ХХДХ-г 2 жилд 1 удаа шинэчлэнэ гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан 5 сарын эхээр шинэчлэгдэх юм байна.

Барилга, уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/ 358,848төг байдаг бол дундаж нь 1,2 сая төг байдаг байна. Тухайн салбарын 10 гаруй хувь нь ХХДХ-р цалинждаг гэсэн албан бус судалгаа гарчээ.

Цалингийн тогтоолд “ажилчны цалин өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүрэлцээтэй байх ёстой” гэж заасан байдаг хэдий ч авч байгаа цалин хөлс амьдралд хүрэлцээтэй биш учраас нэмэх шаардлагатайн дээр хөдөлмөрийн үнэлэмжийн илүү сайжруулах хэрэгтэй байгааг уулзалтанд оролцогчид хэлж байв.

10981816_451481615005793_1905127295147865084_n

Л.Цэрэндолгор

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …