Яармагын зам дагуух хонгилын ажил хийгдлээ

imagesУлсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын 2020 оны ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чил хандлагын хүрээнд нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэхээр төлөвлөсөн байдаг бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан нэг дэд төв нь Яармаг, Буянт-Ухаа орчмын дэд төвийг барьж байгуулахад бэлтгэн инженерийн дэд бүтцийн системийг барьж байгуулах юм.

2012-2014 онд барилга угсралтын ажил хийгдсэн Наадамчдын зам буюу Яармагын замын урд болон хойд талын хэсгүүдэд баригдах барилга, объектуудыг инженерийн, дэд бүтцийн системд холбогдох авто замыг сэтлэхгүй байх зориулалтай, Яармагын гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртлэх хэсэгт нийт 6 ширхэг хонгилын системийг төлөвлөж, Эрчим хүчний яамны харъяа Дэд бүтэц эрчим хүч төсөл хэрэгжүүлэгч нэгж хариуцан барилга угсралтын ажил бүрэн хийгдэж дуусжээ.

11082763_436603416496377_667258883_nДэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Цэрэнжаргалын ярьж байгаагаар тус хонгил нэгдсэн системээр баригдсанаар Яармагийн замын урд болон хойд хэсэг рүү дулаан, цахилгаан болон усан хангамж, ариутгах татуургын шугамууд авто замыг сэтлэлгүйгээр нэвтрэх боломжтой болох гэнэ. Цаашлаад ашиглалтын үед шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийхэд хүндрэл учрахгүй байх давуу талтай гэв.

Ц.Чанцалням

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …