2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Томуу, томуу төст өвчин, албан:
2015 оны 3 дугаар сарын 9-нөөс 15-ны өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 168.671 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.223 (5.5%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.3%-иар их, өнгөрсөн оны мөн үеэс 3.9%-иар бага, 10,000 хүн амд 33.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 1.2 тохиолдлоор их, өмнөх оны мөн үеэс 28.2 тохиолдлоор бага байна.
ХӨСҮТ-д нийт 140 сорьц цуглуулан шинжлэхэд 6 (4.2%) сорьцод томуугийн A(H3N2) вирус, 2 (1.4%) сорьцод томуугийн В вирус, 3 (20%) сорьцод риновирус, 3 (20%) сорьцонд энтеровирус, 2 (13%) сорьцод хүний метапневмовирус, 1 (6%) сорьцод аденовирус, 1 (6%) сорьцод коронавирусын ген тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 679 хүүхдийн орон дээр 615 хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэвийн байна. Шинээр хэвтсэн өвчтний 100 буюу 26.79% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 86% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 20буюу 28.6%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
3 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24767 хүн өвчилж, 10243хүн (41.3%) нас барсан байна. 3дугаар сарын 11-ээс хойш 150 шинэ тохиолдолмэдээлэгдсэн ба Гвинейд 95, Сьерра-Леонд 55 тохиолдол нэмэгдсэн бол Либерит батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ
Өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N6 вируст халдвар, Энэтхэгт:
Тус улсад шувууны аж ахуйд нийт 670 шувуу өртөмхий байснаас 353 шувуу шувууны томуугаар өвчилж, нийт шувуудыг устгасан байна.
Эх сурвалж: ДАЭМБ