2014 оноос Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран Монгол анх удаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ.
Явуулын хөдөлмөрийн бирж нь өнгөрсөн онд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянголдүүргийнзарим хороод,томоохон автобусны буудал, их дээд сургуулийн хотхонд очижажилгүй иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээрхангах үйлчилгээг үзүүлсэн.Тэгвэл энэ жилтөвийн 6 дүүрийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран бүх хороонд очиж ажилгүй иргэдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна алслагдсан дүүргүүд болох Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд очиж ажиллахаар төлөвлөөд байна.
Явуулын хөдөлмөрийн биржийн нэг давуу тал нь хорооны ажилгүй иргэдээс Намрын ургац хураалт, Бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэж бригадын зохион байгуулалтанд оруулж, сургаж бэлтгэн ажлаар хангах юм.