Өнөөдөр бид зөв хооллох талаар их ярьдаг болсон хэдий ч хоол идсэнийхээ дараа хэрхэн зөв шингээх арга учраа олдоггүй аж. Тухайлбал xоол идсэний дараа тамхи татахад нэг дор 10 янжуур татсантай адил хор хөнөөл бие организмд учирдаг байна. Энэ нь хорт хавдар тусах өндөр эрсдэлд хүргэдэг гэнэ. Үүгээр зогсохгүй хоол идсэний дараа бидний эрүүл мэндэд олон хүчин зүйлс нөлөөлдөг аж. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг зөвлөж байгаагаар бол,
Хоол идсэний дараа жимс бүү ид
Хоол идсэн даруйдаа жимс идэх нь ходоод агаараар дүүрэх шалтгаан болдог байна. Тиймээс хоол идсэний дараа 1-2 цагийн дараа эсвэл хоол идэхээс 1 цагийн өмнө жимс идэх нь зохистой аж.
Цай бүү уу
Учир нь навчны цай нь хүчлийн өндөр агууламжтай байдаг. Хоол боловсролтыг удаашруулдаг байна.
Бүсээ суллах хэрэггүй
Хоол идсэний дараа өмдний тэлээгээ сулруулах нь тун хялбар гэдэс мушгирч бөглөрөхөд хүргэдэг.
Усанд бүү ор
Хооллосны дараа усанд орох үед цусны урсгал гар хөл зэрэг захын, мөчдийн хэсэгт ихэсдэг ба үүний улмаас ходоодны цусан хангамж буурснаар ходоодонд хоол боловсролт удааширдаг байна.
Алхах буруу
Хүмүүс үргэлж хоол идсэний дараа алхах нь 99 хүртэл наслах нууц гэдэг ч үнэндээ энэ нь тийм ч зөв бус юм. Хоол идсэний дараа алхах нь хоол шингэх явцыг алдагдуулдаг байна.
Тэр даруйдаа бүү унт
Хоол идсэн даруйдаа нойрсох нь ходоодны болон гэдсэнд халдвар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ.