НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

733015af8e015232983fa42bf76e5bdfНИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 3 дугаар сарын 24-ний өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

·  Хөрөнгө бүртгэн авах тухай / Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ус түгээх 9 байр /

·  Хөрөнгө бүртгэн авах тухай / Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон 7 барилга байгууламж /

·  “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай

·  Орон сууц хувьчлах тухай / Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3 дугаар байрны 47 айлын орон сууц /

·  Хөрөнгө худалдан авах тухай / Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарц /

·  “Улаанбаатар Их сургууль” ОНӨААТҮГ байгуулж, дүрэм батлах тухай

·  Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн талбайн байршилд санал өгөх тухай

·  Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай

·  Ой тэмдэглэх тухай / Нийслэлийн Авто замын газрын 10 жилийн ойг тэмдэглэх тухай /

·  Ой тэмдэглэх тухай / Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай /

·  НИТХ-ын хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …