Б.Гантулга: Хүнд буруу сонголт гэж байдаггүй

10408927_1429225284043804_5709665687628616963_nМонголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн гурав дахь зочноор уригдсан “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга  залуустаа Сонголтоо хэрхэн зөв хийх вэ? талаар зөвлөсөн. Түүний хувьд хорин настайдаа Банкны салбараас ажлын гараагаа эхэлж, 23 насандаа удирдах албан тушаалд томилогдож байжээ. Тэрбээр Банкны салбарт олон шинэ үйлчилгээг санаачлан нэвтрүүлж байсан шинийг санаачлагч, залуу удирдагч юм.“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод жил гаруй хугацааг үдэж байгаа түүний хувьд цаашдын зорилгоо залуустай хуваалцсан юм. Хэдэн хэдэн салбарт хүч сорьж байсан түүний хувьд ахин цоо шинэ мэргэжилтэй болох гэж байгаагаа ч нуулгүй хэлсэн юм. Магистраар суралцахдаа Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцах бодолтой байгаагаа залууст дуулгасан.

Мөн тэрбээр залуустаа хандан хэлэхдээ “Сонголтоо зөв хий, хожим харамсалгүйгээр… тэгээд сонголтондоо үнэнч, тууштай бай… хэрэгтэй биш дуртай мэргэжлээ л сонго, хожим нь чамд тэр сонголт чинь л хэрэг болно” гэдгийг захисан юм. Дашрамд дуулгахад “Залуу хүн” цуврал лекц та бүхэндээ МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар нэвтрүүлэг болон хүрэх болсоныг дуулгая. Мөн www.mongolnews.mn сайтад зочилж дугаар бүрийг завтай боломжтой үедээ үзэх, дахин сонсох боломжийг олгож байна.

15629_1429225274043805_6328989377399985708_n

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …