Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин шинээр олгосон. Энэ дагуу Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэж нийт 27 тусгай зөвшөөрөл олгосон юм. Мөн Ашигт малтмалын газраас зөвшөөрөл олгох боломжтой нэмэлт 219 талбайд орон нутгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн тухай Ашигт малтмалын газраас мэдээллээ. Түүнчлэн дахин 78 талбайд санал авах мэдэгдэл хүргүүлэхээр ажиллаж байгаа аж. Учир нь Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын нийт газар нутгийн 19.88 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос 20.9 сая га талбайд өргөдлөөр, 10.2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журамтай юм.
Түлхүүр үгуул уурхай
Санал болгох мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …