ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.23/

0- aaaalogo_shine2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Малын шүлхий өвчин, шинэчлэгдсэн:

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд сүүлийн 7 хоногийн хугацаанд нэмж мал өвчлөөгүй байна. Булган, Үенч, Алтай сумын нийт 312276 малыг урьдчилан сэргийлэх тарилгад 100 хувь хамруулсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

3 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24767 хүн өвчилж, 10243хүн (41.3%) нас барсан байна. 3 дугаар сарын 11-ээс хойш 150 шинэ тохиолдолмэдээлэгдсэн ба Гвинейд 95, Сьерра-Леонд 55 тохиолдол нэмэгдсэн бол Либерит батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N8 вируст халдвар, Швед улсад:

Тус улсын Djurgården, Stockholm-д 3 шувуу шувууны томуугийн H5N8 вируст халдвараар өвчилсөн байна. Шувуудыг тандалтаар илрүүлсэн бөгөөд хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …