Н.Ариунболд: “Шинэ үе” тараагүй, удахгүй шинэ киноныхоо нээлтийг хийнэ

zaluu_550f831f91347_1Монголын хошин урлагийн “Шинэ үе” продакшн тарсан гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Учир нь тус хамтлагийнхан багагүй асуудалтай байгаа. Хамтлагийн хоёр жүжигчин бүсгүйн бие биенийгээ түлсэн асуудал хараахан намжаагүй байхад авьяаслаг залуу жүжигчнээ цаг бусаар алдсан харамсалтай хэрэг болсон. Энэ талаар тус продакшны захирал Н.Ариунболд нэгэн сайтад өгсөн тодруулга өгчээ. Тэрбээр “Манай хамтлагийнхан тодорхой шалтгааны улмаас уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсардлаа. Харин одооноос бүгд цугларч уран бүтээлдээ эргэн орж байна. Удахгүй шинэ киноныхоо нээлтийг хийнэ. Тэр ажилдаа л хамаг анхаарлаа хандуулж байна. Үдээс хойш хамтлагийн “Facebook” хуудастаа ямар кино, хэзээ нээлтээ хийх талаар тодорхой мэдээлэл оруулна. Мөн удахгүй болох инээдмийн баярыг угтан хошин урлагийнхан нэгдсэн тоглолт хийх гэж байгаа. Тиймээс ойрын хугацаанд уулзаж ярилцахаар төлөвлөж байна” хэмээн ярьжээ.

Т.Болор

Эх сурвалж: www.zaluu.com

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …