“Mongolia open-2015” тэмцээн болно

11080127_798070660281224_815495718_nЖил бүр Улаанбаатар хотод зохион байгуулдаг “Mongolia open-2015” чөлөөт бөхийн олон улсын” А” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 28, 29-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.

Тэмцээнд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон “Дэлхийн цом” –ын тэмцээнд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид оролцох юм. Энэ жилийн тэмцээнд Франц ,ХБНГУ, Беларусь, Польш, Хятад, Япон, Киргизстан, БНСУ, АНУ, Казахстан, Бразил, Пуэрто-Рико, ОХУ-ын Москва, Красноярск, Якутск, Тува, Буриадын 170 гаруй бөхчүүд хүрэлцэн ирж оролцохоор болжээ.

Манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр Беларусь, Казахстан, Польш улсын бөхчүүд хүрэлцэн ирээд байна.Тэмцээнд оролцох чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багтаа амжилт хүсье.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …