Цагдаагийн албан тушаалын цол олгох журам шинэчлэн батлагдлаа

DSC_5046Хууль зүйн сайдын 2014 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох  журам”-ыг Хууль зүйн сайдын 2015 оны 03 сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдлаа.

Уг тушаалд: Хууль зүйн сайдын 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох  журам”-ын дагуу нэг алгасуулан олгосон цолыг энэхүү журамд нийцүүлэн тухайн олгосон цолны 2/1-ийн хугацаанд хүрээгүй тохиолдолд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу хэрэглэж байсан цолыг олгох, харин цагдаагийн дэслэгчээс ахлах дэслэгч цол авсан албан хаагчдын цолыг хэвээр үлдээх. Мөн журмын дагуу цол буурсан алба хаагчдын урьд хэрэглэж байсан цолыг сэргээхээр боллоо. Энэхүү тушаалыг мөрдөж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.   

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …