Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун өмнөөс 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын сав газраар 1-6 хэм хүйтэн, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 2-7 хэм, говийн бүс нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 м/сек. 10-12 хэм дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.