С.Баярцогт: Оюутолгойн гэрээ ямар ч алдаагүй гэсэн байр суурь хэвээрээ /Цензургүй яриа/

527-142713674777C1 телевизээс 7 хоног бүрийн даваа гаригт бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн дугаарт  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо.

Өнөөгийн улс төрчдөөс хамгийн ихээр чичлүүлж буй хүн бол С.Баярцогт. Гадаадын дансанд их хэмжээний мөнгө нуусан, цээжээрээ хамгаалаад байсан Оюутолгойн гэрээ Монголчуудад “наалдаагүй”, гадаадаас өндөр үнээр зөвлөх авчирна гэж “турхирсан”, тэр ч бүү хэл гадаадын дансны хаяг нь Хятадын Монгол гэж бичсэн байсан, үүнийг нь батлах мэт Го.Бадарч хоёронтоо “Баярцогтоо хамаатнаа мэдэж яв” гэж Хятад гэдгийг нь баталсан гээд түүнд наах хор, хардах сэдэв дуусахгүй.

Энэ л “хар”-ын сэдвээр нэвтрүүлэг нэг цаг 40 орчим минут үргэлжиллээ. Ц.Мөнхбаясгалан сэтгүүлч хүмүүсийн хүсэн хүлээж байсан “загатнасан газар маажих шиг болтол” асуусан гэдэг “шум” сошиалаар тарлаа.

Ноён уулын талаар Г.Уянга гишүүний асуултыг сонсож суухдаа “нүүрэндээ массаж хийж буй” алдарт бичлэгээр нэвтрүүлэг эхэллээ.

Эцсийн дүндээ эл нэвтрүүлгээр С.Баярцогт сайд өөрийгөө бүрэн буруутай гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тухайлбал Оффшор дахь дансны хаягаа Хятадын Монгол гэж байсныг анзаараагүй гарын үсэг зурсан гэх, би хариуцлагаа үүрээд албан тушаалаа өгөөд уучлалт гуйсан, надаас болоод Засгийн газрын, Ч.Сайханбилэгийн нэр хүндэд халдах вий гэж энэ нэвтрүүлэгт хандсан гэх зэргийг дурдаж болно.

Ийнхүү часхийсэн асуулт, асуултаас эвтэйхэн бултсан, тойруулсан, өрөвдүүлсэн үнэхээр л “чадварлаг ярилцагч” болж өрнөсөн нэвтрүүлгийн эцсийн дүгнэлтийг үзэгч та өөрөө хийнэ биз ээ.

Г.Эрдэм

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …